Монгол улсын мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтолцооны өөрчлөлтийг хөтлөн залах болно. Монгол малчдад зориулсан шинэ ойлголтын хувьд зөвхөн "үйлдвэрлэснээ л зарах" бус харин "зарахын тулд үйлдвэрлэх" гэсэн хандлагатай болох хэрэгтэй. Энэ нь мал аж ахуйн салбарт тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх, үхрийн махны нэмүү өртгийн сүлжээн дэх оролцогчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын хүчин чармайлтыг шаарддаг.
Одоогийн байдлаар Монгол улсад өсгөж буй Герефорд үхэр (мөн Сэлэнгэ ба Казахын цагаан толгой үүлдэр) нь өсөн нэмэгдэж буй чанартай үхрийн махны дотоодын болон экспортын зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахуйц үхрийн махны үйлдвэрлэлийг бий болгох маш сайн үндэс суурь болж өгч байна. Хэрэв зохистой тэжээж, маллаж чадвал Герефорд үхэр нь бордолт маш сайн авч чанар сайтай мах өгдөг.
Сэлэнгэ үүлдрийг анхлан бий болгож үржүүлсэн Булган аймгийн Сэлэнгэ сумд бэлчиж буй Сэлэнгэ үхрийн сүрэг.